Хүүхэд, гэр бүл хөгжлийн "ӨНӨР БҮЛ" төв
2015-02-09   1   9254

Монгол Улсын хүүхэд, гэр бүл хөгжлийн өнөр бүл төвийн товч танилцуулга

Түүхэн хөгжил

МУХГБХ-ийн “Өнөр бүл” төв нь 1974 онд Хүүхдийн Төлөө фондын шийдвэрээр асрамжийн 58-р тусгай цэцэрлэг нэртэйгээр анх байгуулагдсан. 1979 онд Хүүхэд асрах байр байгуулагдсан. 1991 онд 58-р тусгай цэцэрлэгтэй Хүүхэд асрах байрыг нэгтгэж “Хүүхэд асран хүмүүжүүлэх төв” болгон нэгдсэн удирдлагаар ханган үйл ажиллагаа явуулж байсан.

2013 оны 1-р сарын 21-нээс МУ-ын хүүхэд, гэр бүл хөгжлийн “ӨНӨР БҮЛ” төв  болсон бөгөөд МУ-ын Засгийн газрын 2014 оны 4-р сарын 4-ний өдрийн 112-р тогтоолоор “Хүүхдийн хөгжил, хамгааллын төв”-ийг “Өнөр бүл” төвд нэгтгэн хүүхдэд үзүүлэх хөгжил, хамгааллын үйлчилгээнийхээ цар хүрээ, хүртээмжийг өргөтгөн үйл ажиллагаагаа явуулж байна.

Танилцуулга:

МУ-ын хүүхэд, гэр бүл хөгжлийн ӨНӨР БҮЛ ТӨВ нь 02-18 насны нийт 310 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай.

2014 оны байдлаар тус төвд 02-18 насны нийт 230 гаруй бүтэн өнчин, олдмол, хаягдмал, эцэг эх байх эрх нь хязгаарлагдсан, эцэг эхийн хайр, халамжаас гадуур эрсдэлтэй хүнд нөхцөлд амьдарч байгаа хараа хяналтгүй хүүхдүүд түр болон урт хугацааны нийгэмшүүлэх, хөгжүүлэх, хамгаалах үйлчилгээнд хамрагдаж байна.

Эрхэм зорилго:

Хүүхдийн эрхийг хүндлэн дээдэлж, оролцоонд тулгуурлан, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлж, амьдрах ухааны дадал чадвар эзэмшүүлж, хүүхэд бүрийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад оршино.

Зорилт:

-Хүүхдэд асрамж халамжийн үйлчилгээг үзүүлэх

-Хүүхдийг амьдрах арга ухаанд сургах

-Гэр бүлд түшиглэсэн халамжийн хувилбарт үйлчилгээг үзүүлэх

-Хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэх

-Хүүхдийн хөгжил оролцоог дэмжих үйлчилгээг үзүүлэх

-Гадаад харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх

Хүүхдэд үзүүлж буй үйлчилгээ:

-          Асрамж халамжийн үйлчилгээ /урт хугацааны/

-          Түр хугацааны хүүхдийн халамж, хамгааллын үйлчилгээ

-          Сэтгэл зүйн үйлчилгээ

-          Эрүүл мэндийн үйлчилгээ

-          Амьдрах арга ухаанд сургах, нийгэмшүүлэх үйлчилгээ

-          Хууль эрх зүйн зөвлөгөө үйлчилгээ

-          Гэр бүлд түшиглэсэн халамжийн хувилбарт үйлчилгээ

-          Номын сангийн үйлчилгээ

-          Мэдээлэл зүйн сургалт

-          Боловсрол нөхөн олгох үйлчилгээ

-          Урлагаар дамжуулан нийгэмшүүлэх үйлчилгээ

-          Спортоор дамжуулан нийгэмшүүлэх үйлчилгээ

-          Гар урлал, хөдөлмөр технологийн сургалт, дугуйлан

Зорилтот бүлэг:

-Бүтэн өнчин

-Хуулиар эцэ, эх байх эрх нь хязгаарлагдсан

- Эцэг, эх нь хорих ангид хүмүүжиж байгаа

- Эцэг, эх нь сэтгэцийн өвчтэй

- Эцэг эх нь хөдөлмөрийн чадвараа 70аас дээш хувиар алдсан

- Харж хандах асран хамгаалагчгүй төрөөс зайлшгүй анхаарал халамж шаардлагатай 02-18 нас хүртэлх хүүхдүүд.

 

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16-р хороо, Дандарын гудамж, Улаанхуарангийн эцэс

Утас: 70151505, 70151504

Э-шуудан: unurbul@nac.gov.mn

 

» буцах

Сэтгэгдэлүүд

Nanosoft Mn2017-02-03 11:38
НАНО Хяналтын камер, цаг бүртгэлийн систем - 70117115, 88154212, 88156864 www.facebook.com/nanosoft2013



Статистик
Нийт цугласан хандив:7,692,000₮
Нийт хэрэгжүүлсэн төсөл:20
Хандив өгсөн нийт хүн:198
Видео
Санал сэтгэгдэл
Gal Nasan2017-03-02
ө уучлаарай хэд хэд орцон байна устгачихгүй юу
Gal Nasan2017-03-02
эсгий урлалын багш Бираа танайд байдаг уу, танайхаас хүүхдүүдэд ямар сургалт явуулдаг талаар олж харах гэтэл юм байхгүй байна
Gal Nasan2017-03-02
эсгий урлалын багш Бираа танайд байдаг уу, танайхаас хүүхдүүдэд ямар сургалт явуулдаг талаар олж харах гэтэл юм байхгүй байна
Gal Nasan2017-03-02
эсгий урлалын багш Бираа танайд байдаг уу, танайхаас хүүхдүүдэд ямар сургалт явуулдаг талаар олж харах гэтэл юм байхгүй байна
Batsukh Onol2017-02-17
Ta buhend ajliin amjilt husie.
Kotoko-Mishel Doogii Enhee2016-06-08
sn bn u ta buxentei hamtran ajillax huseltei bn
Otgoo Lhaajav2015-12-09
fds fdfdsafdsa fdaf dsaf d
Zaya Flower2015-11-08
Та бүхэнд ажлын их амжилт, гэр бүлд тань аз жаргал сайн сайхныг хүсье. Хүүхдийн цагаан сэтгэл та бүхнийг ивээг
Иргэний Танхим Нэгдүгээр Хороо2015-10-29
сайхан зүйл санаачлан хийж байгаад талархан баяр хүргэж байна. Шилэн дансыг нь хаанаас харж болдог вэ.
Bold Orgilbold2015-10-08
amjilt mash saihan tuslyyd heregjyylj bga yum bn
Bayar Tur2015-03-24
Баярлалаа, Санчираа
Sancho Janjin2015-03-24
Амжилт хүсье!
Copyright © 2015 "Алтан Ураг хүүхэд Хөгжил" сан. All Rights Reserved. Вэбийг ҮҮПС ХХК





Facebook Twitter YouTube