“ДонБоско” Хүүхдийн Асрамж, Халамжийн Төв
2015-03-03   2   3705

Түүхэн  хөгжил

Дон Боско  Мэргэжил  Сургалт  Үйлдвэрлэлийн  Төвийг  түшиглэн    Дон Боско     “ Залуучуудын  Төв”   нэртэйгээр  2003 онд  анх  байгуулагдсан.  2004 - 2009 онд  “Савио”  хүүхдийн асрамж,  халамжийн төв болон үйл ажиллагаагаа явуулсан.    2009 оноос  одоог хүртэл   “ДонБоско”   Хүүхдийн Асрамж,  Халамжийн  Төв  нэртэйгээр    хүүхэд, түүний гэр бүлд чиглэсэн  асрамж,  халамжийн  хувилбарт  үйлчилгээг  үзүүлж  байна.

Манай төв

Гэр  бүлдээ  амьдрах  бололцоогүй,  эцэг  эхийн  хайр  халамжаас  гадуур байгаа хагас болон  бүтэн  өнчин  7-14 насны  хүүхдүүдийг  Засаг даргын  захирамжийн  дагуу  хүлээн авч,  эрүүл  аюулгүй  орчинд  сурч  боловсрох,   эрүүл  чийрэг  өсөх,  хөгжих  боломжоор  ханган,  төлөвшүүлэх, нийгэмшүүлэх  үйл  ажиллагаа  явуулдаг  төрийн  бус  байгууллага  юм.  Одоогийн  байдлаар  9- 16 насны нийт 13  хүүхэдтэйгээр  үйл  ажиллагаагаа  явуулж байна.   Ерөнхий  боловсролын  68,  Амгалан  цогцолбор,  53-р сургуулиуд болон   Насан туршийн  боловсрол  олгох сургалт,  МСҮТ –д   хүүхдүүд  маань  тус  тус амжилттай  суралцаж  байна.  Хүүхдүүд өөрсдийн   сонирхлын  дагуу сургууль  болон  Хүүхдийн урлан бүтээх  төвд  төрөл  бүрийн  дугуйлан  секцэнд  хамрагдан  авьяас  чадвараа  хөгжүүлж  байна.

Бидний  эрхэм зорилго:  

Хүүхдийн  эрх  ашиг,  оролцоог   хүндэтгэж,  эрүүл  аюулгүй  орчинд   амьдрах  ухааны  чадвар  дадал  олгон,  эрүүл чийрэг,  зөв  иргэдийг  амьдралд  бэлтгэн  гаргахад  оршино.

Үйл  ажиллагааны  чиглэл

  • Хүүхэд  түүний  гэр бүлд  чиглэсэн  асрамж  халамжийн  хувилбарт  үйлчилгээ
  • Түр  хугацааны  халамж,  хамгааллын  үйлчилгээ
  • Эрүүл  мэндийн  үйлчилгээ
  • Боловсрол  нөхөн  олгох  үйлчилгээ
  • Сэтгэл  зүйн  үйлчилгээ
  • Номын  сангийн  үйлчилгээ
  • Амьдрах  арга  ухаанд  сургах  үйлчилгээ
  • Урлаг, спортоор  дамжуулан  нийгэмшүүлэх  үйлчилгээ
  • Гар  урлал,  технологийн   дугуйланд  сургах
  • Өөрийгөө  зөв илэрхийлэх,  бусадтай  үзэл  бодлоо  хуваалцаж   сурахад  чиглэсэн  илтгэл  тавих

 

 

Манай  төв нь:   

Хүүхдийн  асрамж,  халамж,  хамгааллын  үйлчилгээнд  тавих  стандартын  дагуу хүүхдийн  ая  тухтай  амьдарч,  сурч  боловсрох  таатай  орчин,  чөлөөт  цагийг  зөв боловсон  өнгөрүүлэх

  • Иж  бүрэн  тоноглогдсон  спорт зал
  • Чөлөөт цагаа зөв, ая  тухтай  өнгөрүүлэх  амралт, тоглоомын өрөө
  • 40 хүн хооллох боломжтой хоолны зал
  • Унтлагын 3 өрөө
  • Өвчтэй  хүүхдийг  хүлээн авах   эмийн  сан  бүхий  2 ортой тусгаарлах өрөө
  • Номын  сан  болон  компьютерийн  өрөө
  • Уулзалтын өрөө

  зэрэг  хүүхдийн  хөгжил, төлөвшил,  чөлөөт  цагийг өнгөрүүлэхэд чиглэгдсэн  өрөө, танхимуудыг  бүрдүүлж,  үйл  ажиллагаагаа  явуулж байна.

 

Хүүхдүүдийн урлаг спортын амжилтаас:

  • “Бүтээлч  сэтгэлгээний  намрын уралдаан   2013” – т  амжилттай оролцож

  У. Эрдэмтөгс  “Топ”  суралцагчаар   шалгарсан.

  • 68-р  сургуулиас  зохион  байгуулсан  гимнастикийн  тэмцээнд  Барсболд, Эрдэмтөгс  нар алтан медаль
  • Мary Ward төвөөс  зохион  байгуулсан  хөл бөмбөгийн  тэмцээнд  багаараа  алтан медаль
  • Амгалан  цогцолбор  сургуулиас  зохион  байгуулсан  сагсан  бөмбөгийн   тэмцээнд Ц.Мөнхбаяр  хүрэл медаль
  • ГХТ –өөс зохион байгуулсан   “Байрнаас уртад харайх”  тэмцээнд  Г. Мөнхбаяр  алтан  медаль
  • Дуулиан – 2013  тэмцээнд  Г. Мөнхбаяр  хүрэл  медаль
  • ГХТ –өөс зохион байгуулсан  хөл бөмбөгийн тэмцээнд мөнгөн медаль
  • 53-р сургуулийн  хөл бөмбөгийн тэмцээнд  Энхтөр  ангиараа хүрэл медаль
  • 2013 онд Ө. Өлзийбат  сургуулийнхаа   “Шилдэг суралцагч” –аар шалгарсан
  • “Өнөр бүл”  төвөөс зохион байгуулсан сагсан  бөмбөгийн тэмцээнд багаараа хүрэл медаль
  • “Дуугаар хөлөглөсөн ирээдүй”  урлагийн наадамд
  •  Bit Box төрлөөр Энхтөр , Эрдэмтөгс, Баасанбат нар хүрэл медаль
  • Чөлөөт бүжгээр  Энхболд,  Анударь,  Баасанхүү нар хүрэл медаль

“Эрүүл агаар –эм” сэдэвт аялал зугаалгын үеэр

 

 

Амьдрах ухаан

Хүүхдүүдийн  бие бялдрыг нь  чийрэгжүүлэх,  монгол  ахуй,  амьдралаас суралцуулах   зорилгоор  Сэлэнгэ аймгийн  Түнхэл  суманд  нэг сарын  хугацаагаар  зусланд  гарч  амарсан.  Хүүхдүүд  өөрсдөө  төмс  тарьж,  услах,  зэрлэгийг нь  зулгаах,  зэрэг  ажлуудыг хийдэг. Мөн   унага татах,  үнээ саах,  тугал  хариулах  зэрэг  ажлуудыг  нутгийн  хүмүүсийн  тусламж  дэмжлэгээр  сурч мэдсэн.    Мөн чөлөөт  цагаараа усанд  сэлж,  нутгийн  үзэсгэлэнт  газруудаар  аялал хийдэг.

 

 

 

 

» буцах

Сэтгэгдэлүүд

Amjilt Chinii Gart BT2015-10-26 20:11
сайн байна уу танай байгууллагатай яаж холбоо барьж уулзах уу
Baasanjav Gantsetseg2016-03-22 16:54
Сайн байна уу. Танайхтай холбоо барих утасаа өгнө үү



Статистик
Нийт цугласан хандив:7,692,000₮
Нийт хэрэгжүүлсэн төсөл:20
Хандив өгсөн нийт хүн:198
Видео
Санал сэтгэгдэл
Gal Nasan2017-03-02
ө уучлаарай хэд хэд орцон байна устгачихгүй юу
Gal Nasan2017-03-02
эсгий урлалын багш Бираа танайд байдаг уу, танайхаас хүүхдүүдэд ямар сургалт явуулдаг талаар олж харах гэтэл юм байхгүй байна
Gal Nasan2017-03-02
эсгий урлалын багш Бираа танайд байдаг уу, танайхаас хүүхдүүдэд ямар сургалт явуулдаг талаар олж харах гэтэл юм байхгүй байна
Gal Nasan2017-03-02
эсгий урлалын багш Бираа танайд байдаг уу, танайхаас хүүхдүүдэд ямар сургалт явуулдаг талаар олж харах гэтэл юм байхгүй байна
Batsukh Onol2017-02-17
Ta buhend ajliin amjilt husie.
Kotoko-Mishel Doogii Enhee2016-06-08
sn bn u ta buxentei hamtran ajillax huseltei bn
Otgoo Lhaajav2015-12-09
fds fdfdsafdsa fdaf dsaf d
Zaya Flower2015-11-08
Та бүхэнд ажлын их амжилт, гэр бүлд тань аз жаргал сайн сайхныг хүсье. Хүүхдийн цагаан сэтгэл та бүхнийг ивээг
Иргэний Танхим Нэгдүгээр Хороо2015-10-29
сайхан зүйл санаачлан хийж байгаад талархан баяр хүргэж байна. Шилэн дансыг нь хаанаас харж болдог вэ.
Bold Orgilbold2015-10-08
amjilt mash saihan tuslyyd heregjyylj bga yum bn
Bayar Tur2015-03-24
Баярлалаа, Санчираа
Sancho Janjin2015-03-24
Амжилт хүсье!
Copyright © 2015 "Алтан Ураг хүүхэд Хөгжил" сан. All Rights Reserved. Вэбийг ҮҮПС ХХК





Facebook Twitter YouTube