"САРАН" цэцэрлэг
2015-02-09   0   3137

Манай цэцэрлэг 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд нэн ядуу эмзэг бүлгийн өрхийн нийт 35 хүүхдийг цэвэр, аюулгүй орчинд хооллож ундалж сурган хүмүүжүүлж байна.

 

Манайд өөрийн харъяа хорооны нэн ядуу, орцонд амьдардаг өрхийн 10 хүүхэд, эцэг эх нь улсын цэцэрлэгт хүүхдээ оруулж чадахгүй ажилгүй байгаа залуу гэр бүлийн 25 хүүхэд хамрагддаг ба улсын төсвөөс олгогддог хүүхдийн хоолны мөнгө манай хүүхдүүдийн өдрийн 5 хоолонд хүрэлцдэггүй учраас сар бүр хоолны мөнгө хүүхдүүдээс авч үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлдэг.

 

Манай цэцэрлэг ганцхан танхимтай учраас 35 хүүхдээс илүү хүүхэд авч чаддаггүй тул цаашид үйл ажиллагааныхаа хүрээг тэлж анги танхим нэмж тохижуулан хүүхэд нэмж авч олон залуу гэр бүл, амьжиргааны түвшин доогуур иргэдэд туслалцаа үзүүлэх хүсэлтэй байгаа хэдий ч санхүүгийн нөхцөл бололцооноос хамааран зорилгоо гүйцэлдүүлж чадахгүй байгаа. Одоогийн байгаа байрыг БНСУ-ын Эс Пи Си байгууллагаас санхүүжүүлэн авсан хэдий ч бүх урсгал болон хувьсах зардлыг бид өөрсдийн үйл ажиллагаанаас санхүүжүүлдэг тул манай цэцэрлэг хүүхдийн хоолны стандарт ширээ сандал, ор авч чадаагүй байгаа. Бидний үйл ажиллагааны орлого сар бүрийн тогтмол зардалд хангалттай хүрэлцдэггүй учраас бидэнд туслах сайхан сэтгэлтэй иргэдтэй хамтран хүүхдүүдийнхээ орчныг тохижуулж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа.

 

Тиймээс бидэнтэй хамтран ажиллаж эдгээр хүүхдүүдэд туслах дэмжих хүсэлтэй байгууллага хамт олон, иргэдэд манай үүд хаалга байнга нээлттэй байх болно.

 

Харилцах утас: 98114164, 362513 (ажлын цагаар)

 

Хаяг: БГД 7 хороо АОС 1-6 тоот, Хорооллын эцэс, Говь сауны урд

 

www.facebook.com/sarang.kindergarden

 

» буцах

Сэтгэгдэлүүд




Статистик
Нийт цугласан хандив:7,692,000₮
Нийт хэрэгжүүлсэн төсөл:20
Хандив өгсөн нийт хүн:198
Видео
Санал сэтгэгдэл
Gal Nasan2017-03-02
ө уучлаарай хэд хэд орцон байна устгачихгүй юу
Gal Nasan2017-03-02
эсгий урлалын багш Бираа танайд байдаг уу, танайхаас хүүхдүүдэд ямар сургалт явуулдаг талаар олж харах гэтэл юм байхгүй байна
Gal Nasan2017-03-02
эсгий урлалын багш Бираа танайд байдаг уу, танайхаас хүүхдүүдэд ямар сургалт явуулдаг талаар олж харах гэтэл юм байхгүй байна
Gal Nasan2017-03-02
эсгий урлалын багш Бираа танайд байдаг уу, танайхаас хүүхдүүдэд ямар сургалт явуулдаг талаар олж харах гэтэл юм байхгүй байна
Batsukh Onol2017-02-17
Ta buhend ajliin amjilt husie.
Kotoko-Mishel Doogii Enhee2016-06-08
sn bn u ta buxentei hamtran ajillax huseltei bn
Otgoo Lhaajav2015-12-09
fds fdfdsafdsa fdaf dsaf d
Zaya Flower2015-11-08
Та бүхэнд ажлын их амжилт, гэр бүлд тань аз жаргал сайн сайхныг хүсье. Хүүхдийн цагаан сэтгэл та бүхнийг ивээг
Иргэний Танхим Нэгдүгээр Хороо2015-10-29
сайхан зүйл санаачлан хийж байгаад талархан баяр хүргэж байна. Шилэн дансыг нь хаанаас харж болдог вэ.
Bold Orgilbold2015-10-08
amjilt mash saihan tuslyyd heregjyylj bga yum bn
Bayar Tur2015-03-24
Баярлалаа, Санчираа
Sancho Janjin2015-03-24
Амжилт хүсье!
Copyright © 2015 "Алтан Ураг хүүхэд Хөгжил" сан. All Rights Reserved. Вэбийг ҮҮПС ХХК





Facebook Twitter YouTube